“Цахилгаан дамжуулах сүлжээ-Инноваци” хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

“Цахилгаан дамжуулах сүлжээ-Инноваци” хурал болно

Монгол улсад Эрчим хүчний салбар үүсч, хөгжсөний 90 жил, Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний 45 жилийн ойг тохиолдуулан “Цахилгаан дамжуулах сүлжээ-Инноваци” нэртэй олон улсын онол, практикийн бага хурлыг зургадугаар сарын 20-нд “Чингис” зочид буудлын хурлын их танхимд зохион байгуулах ажээ. Уг хурал нь цахилгаан дамжуулах сүлжээний тоноглолуудын орчин үеийн инженерийн шийдэл, загвар дизайн, хийц, онцлогуудын талаар үйлдвэрлэгч компаниудын дуу хоолойг сонсох, санал бодлоо солилцох зорилготой юм. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж