“Anemone”-ы Оно жазз дуучин болно

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

“Anemone”-ы Оно жазз дуучин болно

“25-р суваг” телевизийн “Making the band-1” төслийн хүрээнд “Anemone” хэмээх хамтлаг Монголын урлагт мэндэлсэн. Анх таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан тэд дөрвүүлээ болж, шинэ клипээ үзэгчдэд хүргэсэн билээ. Тэгвэл, хамтлагийн эгдүүтэй, авьяаслаг гишүүн болох Оно Японд урлагийн сургуульд суралцахаар тун удахгүй хилийн дээс алхах гэж буй гэнэ. СУИС-ийн эстрадын дуулаачийн ангид суралцдаг байсан тэрбээр авьяасгаа улам бүр тодотгохоор Токиогийн хөгжмийн сургуульд суралцахаар болжээ. Сонирхолтой нь, Оно жазз дуучны ангид суралцах гэнэ.

Харин “Anemone” хамтлагийн охид “бүл нэмэхгүй”, дөрвүүлээ уран бүтээлээ туурвих ажээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж