MINI Rocketman-ыг олимпийн үеэр худалдаална

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

MINI Rocketman-ыг олимпийн үеэр худалдаална

2011 онд Женевын мотор шоун дээр concept загвар нь танилцуулагдаж байсан MINI Rocketman машиныг Лондонгийн олимпын үеэр гаргах гэж байгаагаа автомашин үйлдвэрлэгч BMW компани өнгөрсөн долоон хоногт мэдэгдсэн байна.

Энэхүү машиныг долдугаар сарын сүүлээс есдүгээр сар хүртэл BMW компанийн үзэсгэлэнгийн танхимд гарган үзүүлэх юм байна. Шинэ Rocketman нь хуучин болон жинхэнэ MINI машинаасаа илүү шинэлэг болсон гэнэ. Энэ шинэ машин нь шилэн дээвэртэй, машины дотор ба гадна талд нь шинэ гэрэл хийж өгсөн байна. 3.419 метр урт хэмжээтэй ба энэ нь 1959 онд гарч байсан жинхэнэ MINI машинаас хэдхэн сантиметрээр урт хэмжээтэй аж.

Rocketman нь хөнгөн учраас шатахуун бага зарцуулах бөгөөд маш аюулгүй машин юм. Энэхүү машины хойд талын суудал нь жижиг хэмжээтэй, хоёр талын хаалга болон хойд талын зорчигчийг гарахад тохирсон том хаалгатай аж.

Машины ард талын шургуулгыг татахад ачаа тээш агуулах хэсэг байх гэнэ. 

Зургийг ЭНД дарж үзнэ үү

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж