Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.21-нд нийтлэгдсэн

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэнэ

Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хөндөн бичдэг гадаадын сэтгүүлчид туршлагаасаа хуваалцах гэнэ. Тодруулбал “Озоны давхаргын цоорхой ба уур амьсгалын өөрчлөлт”-ийн талаар сэтгүүлчдэд зориулсан сургалтыг БОАЖЯ-ны Озоны үндэсний албанаас зургадугаар сарын 27-нд зохион байгуулахаар болжээ.  Сургалтыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, номхон далайн бүсийн Зүүн Азийн сүлжээний ахлах зохицуулагч Атул Багай, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх сэдвээр 10 жил дагнан бичсэн “Сингапур таймс” сонины сэтгүүлч, Тайланд дахь гадаадын сэтгүүлчдийн клубын ерөнхийлөгч Нирмал Гош, “Непал таймс” сонины редактор Кунда Диксит нар хийх ба энэ талаарх судалгаа болон сонирхолтой мэдээллүүдийг өгөх ажээ. Энэ нь дэлхий нийтийн өмнө тулгараад буй тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, озоны давхаргыг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн уриалахад чиглэсэн үр дүнтэй сургалт, уулзалт болох гэнэ.

Энэ талаарх олон улсын үзэл баримтлал, арга хэмжээний тухайд, Озоны давхаргыг хамгаалах “Венийн конвенц”-ын ээлжит бага хурлаас озон задлах чадвар  багатай ч дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорт нүүрстөрөгчийн /HCFC/ төрлийн бодисуудыг 2030 он хүртэл үе шаттай бууруулах олон улсын шинэ стратегийг хөгжиж буй орнуудад тодорхойлжээ.  Ингэхдээ 2015 онд 10 хувиар, 2020 онд 35 хувиар, 2025 онд 67,5 хувиар тус тус үе шаттайгаар бууруулж, 2030 он гэхэд бүр мөсөн зогсоохоор тогтжээ.

Харин Монгол Улс энэ талаарх авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол гидрохлорт нүүрстөрөгчийн хөргөх бодисын менежментийн хөтөлбөрийг боловсруулан, Озоны давхаргыг хамгаалах конвенциор батлуулжээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж