”Тал нутгийн марафон” болно

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

”Тал нутгийн марафон” болно

Жил бүр зохион байгуулдаг “Тал нутгийн
марафон” энэ жил 16 дахь удаагаа болох гэж байна. Нийслэлийн Засаг
даргын нэрэмжит марафон гүйлт долдугаар сарын 22-нд Цонжинболдогт болох
юм. Марафонд өрсөлдөх 15 хүртэлх насны охид, хөвгүүд нэг км, 40-60
насныхан таван км, 60-аас дээш насныхан гурван км зайд өрсөлдөнө. Харин
залуучууд 10 км болон хагас марафон буюу 21 км зайд уралдах ажээ.

“Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015” хөтөлбөрийн хүрээнд аялал
жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамир,
спортыг ард иргэдэд сурталчлах зорилготой энэхүү гүйлтэд нийслэлчүүдээс
гадна гадаадын жуулчид, иргэд ирж, оролцдог. “Тал нутгийн марафон
2012”  гүйлтийн тэмцээний зохион байгуулагчаар нийслэлийн Засаг даргын
Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн
тамир, спортын газар, Япон Улсын Элчин сайдын яам, Монголын Марафон
гүйлтийн холбоо, Монголын Хөнгөн атлетикийн холбоо, “Женко тур бюро” ХК
хамтран ажиллаж буй юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж