Гар аргаар алт олборлогчид осолджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Гар аргаар алт олборлогчид осолджээ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирт гэдэг газар өчигдөр 
гар аргаар алт олборлож байсан гурван  хүн 25  метрийн гүнд угаартсан
тухай мэдээлэл иржээ. Уг дуудлагаар Онцгой байдлын хэлтсийн бүлэг
ажиллаж 22 настай, эрэгтэй О-г гаргаж аймгийн нэгдсэн эмнэлэгт, нас
барсан 26 настай, эрэгтэй  А 18 настай, эрэгтэй З нарын цогцсыг гарган
цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Судалгаагаар гурван
жилийн өмнө  албан бус тоогоор 100 мянга байсан бол одоо 200 мянга гаруй
гар аргаар алт олборлогч байгаа ажээ.

Гар аргаар алт олборлогчдын
дунд хийсэн судалгаагаар тэдний дийлэнх 87 хувь нь 1999 оноос хойш  
ган, зуданд хамаг малаа алдаж  амьдарлын эрхээр энэ замыг сонгосон
байдаг ажээ.  Жилд дунджаар хувиараа алт олборлогч 60-70 хүн эрсдэлтэй
нөхцлөөс болж янз бүрийн байдлаар амиа алддаг байна. Дэлхийн бусад улс
орнуудад хувиараа ашигт малтмал олборлодог хүмүүсийн эрх ашгийг
хамгаалдаг байгууллага аль 1848 оноос бий болжээ.

Э.Болоржин
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж