Ухаалаг гар утсанд зориулсан өмд

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Ухаалаг гар утсанд зориулсан өмд

Alphyn Industries брэнд ухаалаг гар утсаа хийхэд тохиромжтой тунгалаг халаастай DELTA415 хэмээх өмдийг зохион бүтээжээ.

Энэ нь iPhone, iPod болон бусад мэдрэгчтэй дэлгэцтэй утсанд зориулагдсан юм.

DELTA415 нь тод цэнхэр өнгөтэй ба зуун хувь хөвөн даавуун материалаар хийгдсэн. Бас халаасны дотор талын ногоон өнгө нь цэргүүдэд хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг гэнэ.

Энэ халаас нь чихэвчинд зориулсан нүхтэй, мэдрэгчтэй дэлгэцэнд тохирсон учраас утсаа халааснаасаа гаргаж ирэлгүйгээр удирдах боломжтой. Энэ өмд нь 160 ам.доллараар худалдаалагдаж байгаа ба 28-38 размертай байгаа гэнэ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж