“Coke’n beat-2012”-ын шилдэг найм тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.06.26-нд нийтлэгдсэн

“Coke’n beat-2012”-ын шилдэг найм тодорлоо

Амьд хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг наадам бол яах аргагүй Coke’n beat байдаг. Энэ жилийн хувьд тус наадам урьд жилийнхүүдээс  үнэхээр чансааатай сайн хамтлагууд байна хэмээн зохион байгуулагч зүгээс онцолж байна.
 
Наадмын нээлт төв зам дагуу парадаар эхэлж, бүртгэл дуусахаас өмнө басс гитарчид, соль гитарчид, дуучид, бөмбөрчидыг цуглуулан клиник тоглолт зохион байгуулж хамтлагуудад дутуу гишүүнээ цуглаан дээрээс “олж авах” боломжийг бүрдүүлээд авсан. Энэ жилийн Coke’n beat наадмын М-СИ-ЭС КОКА КОЛА Компани, Ямаха брэнд, Боловсрол суваг тв хамтран зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд наадмын ялагч Гранпри авсан хамтлаг Asian beat олон улсын наадамд оролцоод зогсохгүй хамтлагтаа иж бүрэн хөгжимтэй болох аж. Ингээд өнгөрсөн долоо хоногт шалгарсан шилдэг найман хамтлагийг танилцуулая.

        Clown scream
        Rec On
        UFO
        Rulers
        Power band
        The fix
        Blind hold
        Солонго

Тун удахгүй шилдэг 4 хамтлаг тодрох бөгөөд өөрсдийн дуутай “COKE’N BEAT Best 2012” цомгоо гаргаж 7-р сарын 13-нд наадмын албан ёсны хамтрагч River Beach амралтын газрын задгай талбайд голын эрэг дагуу жинхэнэ амьд орчинд амьд хөгжмийн мэдрэмжийг хүргэхээр тоглолт хийх юм байна. Наадмын ерөнхий шүүгч Р. Мөнхсайхан хэлэхдээ “Coke’n beat наадам бол жирийн нэг наадам биш. Энэ бол залуучуудын хүсэл мөрөөдлийг жинхэнэ утгаар нь биелүүлдэг наадам. Бид шинэ өнгө төрх, шинэ дуу хоолой, шинэ залуу хамтлаг дуучдыг дэмжиж цаашид хөгжих боломжийг нь бодлогын хувьд ч санхүүгийн хувьд ч бүрдүүлж ажиллаж байгаа” хэмээн онцоллоо.








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж