Монголын технологийн шинэ дэвшилтийг авчирлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.27-нд нийтлэгдсэн

Монголын технологийн шинэ дэвшилтийг авчирлаа


Монголын технологийн шинэ дэвшилтийг авчирлаа

Өнөөдөр Монголын үүрэн холбооны салбарт нэгэн томоохон үйл явдал болж байна. Энэ юу вэ? гэвэл Скайтел группын дараа төлбөрт Business Class үйлчилгээний 10 жилийн ой болж байгаа юм. Скайтел компани нь 2002 оны 7-р сарын 1-нд Монголд анх удаа ухаалаг бизнес эрхлэгчдийн нэрийн хуудас болсон 9191 дугаарлалт бүхий Бизнес класс үйлчилгээг нэвтрүүлсэн нь үүрэн холбооны оператор компаниуд дундаас ярианы төлбөр нь шатлан буурах тооцооллын шинэлэг систем бүхий шилдэг  үйлчилгээ болж чадсан юм.

Бизнес класс үйлчилгээ нь 9191, 9190, 9192, 9696 дугаарлалтуудыг хэрэглэгчиддээ хүргэсээр өдгөө 10 жилийн ойтой золгож ойн баярынхаа хүрээнд  Скайтел групп нь Үндэсний хэмжээнд 3G сүлжээг  анх удаа Монгол улсын өнцөг булан бүрт, орон даяар нэвтрүүлсэн томоохон амжилтыг гаргалаа. Мөн энэхүү амжилтаа бататган Монголд анх удаа эх хэл дээрээ таблет ашиглах сайхан боломжийг нээн өгч байна. Смарт-таб буюу уйдахгүй, төөрөхгүй, ганцаардахгүй байх боломжийг олгох энэ технологи хэрэглэгчийн  гар дээр өнөөдрөөс эхлэн хүрч байна. 

Уг бүтээгдэхүүний гол давуу тал нь Дэлхий дээр iOS, MS, Android гээд томоохон гурван үйлдлийн систем байдаг бөгөөд  энэ том гурван системийн нэг болох Андройд үйлдлийн системийг албан ёсоор Монголд анх удаа СКАЙТЕЛ групп өөрийн эх хэлнээ орчуулж та бүхэнд хүргэж байна. Ийнхүү монгол хэлнээ орчуулж Монголын beta хувилбарыг хүргэж байгаа нь хүн бүр дэлхийг байлдан дагуулж буй дэвшилтэт технологийг мөр зэрэгцэн хэрэглэх боломжийг бий болгож байгаагаараа  онцлог.

Ухаалаг хөтөч нь  интернэт сүлжээ хэрэглэхгүйгээр Монгол орон даяар авто замын сүлжээнд холбогдсон GPS буюу байрлал тогтоох систем ашиглан хаана ч хэзээ ч хүссэн газраа хүрэх, Монгол орон даяар тархсан СКАЙТЕЛИЙН сүлжээг ашиглан интернэтэд холбогдож хүссэн мэдээлэл, найз нөхөдтэйгөө холбогдох, дэлхийн хамгийн том App Market дахь хагас сая хол давсан ҮНЭГҮЙ, АЛБАН ЁСНЫ эрхтэй програм, тоглоом, хичээл, хэрэглээний програмуудаас татан авч хэрэглэх онцгой боломжийг нээж өгч байгаа билээ.

Үүгээрээ ч анхдагч болж үүрэн холбооны салбартаа томоохон шинэлэг үеийг авчирч байгаадаа баяртай байна.

10 жилийн туршид ухаалаг хэрэглээг сонгон үйлчлүүлж, бизнес класс үйлчилгээг нэрийн хуудсаа болгож, ажил амьдралын ололт амжилтыг олж буй эрхэм хэрэглэгч танд баярын мэнд дэвшүүлье.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1515 лавлах болон www.skytel.mn сайтаас авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж