“Хайч, чулуу, даавуу”-ны ялагдашгүй робот

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

“Хайч, чулуу, даавуу”-ны ялагдашгүй робот

Америкт хүүхдүүд зоос шидэж тоглодо бол япон хүүхдүүдийн дунд “хайч, чулуу, даавуу” тоглоом түгээмэл байдаг аж.

Токиогийн их сургуулийн эрдэмтэд нэгэн гайхалтай робот бүтээжээ.

Энэхүү робот нь хайч, чулуу, даавуу тоглоомонд ялахаар бүтээгдсэн байна.

Уг робот нь өндөр хурдтай камеран нүдтэй ба өрсөлдөгчийнхөө үйл хөдлөлийг ажиглан хайч, чулуу, даавууны алийг нь гаргахыг нь маш хурдан урьдчилан мэдэж хариу үйлдэл хийдэг ажээ.

Одоогийн байдлаар уг роботыг ямар ч хүн дийлээгүй байгаа гэнэ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж