Зарим хэсгийн хороодын саналыг гараар тоолно

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Зарим хэсгийн хороодын саналыг гараар тоолно

Сонгуулийн зарим хэсгийн хороодод санал тоолох машин эвдэрсэн, гацсан тохиолдол гарчээ. Эвдрэл гарсан үед нь бололцоотой бүх засвар үйлчилгээг хийх, ажиллагаатай машинаар солих арга хэмжээг авсан байна.

Харин зарим алслагдсан хэсгийн хороодын санал тоолох машиныг засах боломжгүй болсон учраас СЕХ-ноос гаргасан Сонгуулийн автоматжуулсан системийн хуульд заасны дагуу сонгогчдын саналыг гараар тоолохоор болсон байна.

Нийт тойргийн хэсгийн хороодын нийт дүн ирээгүй байгаа тул яг хичнээн тойргийн  саналыг гараар тоолох болсныг тодорхой мэдээлэх боломжгүй байна гэж СЕХ мэдэгдэж байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж