ХасБанкны төлбөрийн картаа шинэчлэн солиулж авна уу

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

ХасБанкны төлбөрийн картаа шинэчлэн солиулж авна уу

Эрхэм харилцагч та 7-р сарын 1-нээс өмнө одоо ашиглаж буй ХасБанкны төлбөрийн картаа шинэчлэн солиулж авна уу

Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч ХасБанк нь үйлчилгээний төгөлдөршил, харилцагчийн үйлчилгээг дэлхийн стандартад хүргэх төслийнхөө хүрээнд төлбөрийн картын системийн шинэчлэл хийж байна. Харилцагч таны одоо ашиглаж байгаа төлбөрийн карт 2012 оны 7 сарын 1-ний Ням гарагаас эхлэн идэвхгүй буюу ашиглах боломжгүй болж байгаа тул та шинэчлэгдсэн төлбөрийн картаа энэ хугацаанаас өмнө ХасБанкнаас дараах байдлаар авна  уу:

Харилцагч та

  • ХасБанкны цалингийн карт эзэмшигч  бол байгууллагынхаа санхүүгийн албанаас шинэчлэгдсэн картаа авах:
  • Олон улсын алтан, платинум, дотоодын байгууллагын картын эзэмшигч бол өөрийн харьяа салбар, тооцооны төвөөс  авах;
  • ХасБанкны бусад төрлийн төлбөрийн карт эзэмшигч бол  АРД салбар буюу хуучнаар  Ард кинотеатрт байрлах ХасБанкны карт солих ТӨВЛӨРСӨН ЦЭГТ өөрийн биеэр хүрэлцэн ирж  авах.


Та шинээр хэвлэгдсэн картаа хаанаас авах болон шинэ карттай холбогдож гарсан асуудлаар ХасБанкны Харилцагчийн Үйлчилгээний Төвийн 1888 дугаарт хандаж тодруулна уу

 

Та шинэчлэгдсэн төлбөрийн карттай болсноор:

  • Картын дансаа АМАР болон интернэт банкны үйлчилгээтэй холбуулж 24 цагийн турш банкны үйлчилгээг, хүссэн газраасаа авах;
  • VbV (Verified by Visa) буюу интернет кодтой болсноор интернетээр дамжуулан худалдаа, үйлчилгээний төлбөрийг эрсдэлгүйгээр төлөх.
  • ХасБанкны олон улсын карт нь олон улсын стандартыг хангасан ЧИП-тэй буюу EMV карт болж таныг луйврын шинжтэй элдэв эрсдэлээс бүрэн  хамгаалах боллоо..

 
ХасБанк төлбөрийн картын системийн шинэчлэл хийж байгаатай холбоотойгоор 2012 оны 6 сарын 30-ны 13:00 цагаас 2012 оны 7 сарын 1-ний өдрийг дуустал бүх салбар, нэгжүүд нийтэд үйлчлэхгүй бөгөөд 2012 оны 6 сарын 30-ны 19:00 цагаас 2012 оны 7 сарын 1-ний 06:30 цаг хүртэл төлбөрийн картын гүйлгээ хийгдэхгүй болохыг АНХААРУУЛЖ байна

 

ЗөвБанк-ХасБанк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж