НИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр АН яллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.01-нд нийтлэгдсэн

НИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр АН яллаа

НИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хурлын А танхимд 12.00 цагаас танилцууллаа.

Мажоритараар буюу тойрогт 30 нэр дэвшигчийг сонгож, пропорциональ буюу
жагсаалтаар 15 төлөөлөгчийг НИТХ-д оруулах юм. Иргэдийн төлөөлөгчдийн
сонгуулийн дүнгээр Ардчилсан нам 20 тойрогт, МАН 10 тойрогт нь ялалт
байгуулсан байна.
НИТХ-ын сонгуульд 517.417 хүн санал өгсөн байна. Үүнээс Намд өгсөн саналын хувийг тооцвол:

АН- 35.53 хувь
МАН- 26.15 хувь
МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл- 22.77 хувь
ИЗНН-8.02 хувь
Гурав дахь хүчин эвсэл- 2.53 хувь
МУНН-2 хувь
Эх орон нам -0.52 хувь
Иргэний хөдөлгөөний нам-0.91 хувь
Эх орончдын нэгдсэн нам- 0.46
Монголын социал демократ нам – 0.21 хувийн саналыг тус тус авчээ.

Намд өгсөн саналыг намуудад хуваавал жагсаалтаар МАН-4, АН-6, ИЗНН-1, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл 4 суудал авах юм. Нийлбэр дүнгээр МАН-14, АН-26, ИЗНН-1 суудлыг авсан байна.

Ардчилсан нам

  1. Д.Байдраг -41,39
  2. Б.Түвшин – 44,02
  3. Ц.Буяндалай – 36,71
  4. Ц.Энхцэнгэл- 32,48
  5. С.Үнэн – 35,46
  6. Б.Отгонбаяр -34,05
  7. Ж.Амарсанаа-38,15
  8. Д.Бадарсан -36.36
  9. С.Очирбат -34.38
  10. Т.Бат-Эрдэнэ- 32.45
  11. Ц.Баатархүү -31.03
  12. Л.Наранбаатар- 31.84
  13. Л.Нарантуяа -37.04
  14. Д.Оросоо- 38.46
  15. Ц.Одонтунгалаг-39.38
  16. Ц.Алтанцэцэг -35.71
  17. Л.Сайнтөгс-29.42
  18. Ш.Одгэрэл – 30.10
  19. Т.Болдбаатар-33. 6
  20. Д.Энхсайхан-32.08

Монгол Ардын нам

  1. Б.Энх-Амгалан –  33,85
  2. Ц.Сандаг-Очир -45,07
  3. С.Амарсайхан-55,97
  4. Г.Ганбаяр-37,12
  5. Б.Төмөрчулуун- 33.99
  6. Б.Баярмагнай -34,90
  7. Г.Төмөрбаатар- 35.06
  8. Д.Ганболд -32,29
  9. Г.Авирмэд – 27.99
  10. Р.Дагва – 32,86

Нэгдсэн дүнгээс харвал НИТХ-д Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, ирэх дөрвөн жил нийслэлийг удирдах эрхтэй боллоо.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж