Америкийн шилдэг автомашинуудыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Америкийн шилдэг автомашинуудыг нэрлэв

Америкийн онлайн-каталог ба автомашин шилэн сонгоход тусладаг Total Car Score АНУ-д үйлдвэрлэсэн 10 шилдэг машины чансааг тогтоожээ.

MSN Autos, U.S. News & World Report ба Consumer Guide зэрэг есөн томоохон хэвлэлийн дүгнэлтээр уг чансааг гаргасан байна.

Шилдгийн жагсаалтын эхний арван байрны зургаад нь General Motorsконцерны загварууд нэрлэглсэн байна. Үлдсэн байрнуудад нь  Chrysler ба Ford компанийн машинууд оржээ.

Өнгөрсөн жилийн чансаанд  Ford – Taurus, F-150 SVT Raptor, Flex, Mustang ба Lincoln MKZ загварын машинууд тэргүүлж байсан юм.

Total Car Score хувилбараар 2012 оны шилдэг америк машинууд:

1. Cadillac CTS
2. Buick LaCrosse
3. Chevrolet Traverse
4. Ford Flex
5. GMC Acadia
6. Cadillac CRS-V
7. Chrysler 300
8. Ford Taurus SHO
9. Cadillac SRX
10. Chrysler 300 SRT-8

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж