Цэцийн дарга мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Цэцийн дарга мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа Үндсэн хуулийн цэц үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ, Үндсэн хуулийг сахин хамгаалах өндөр хариуцлагатай албанд хүчин зүтгэсэн ахмад үеийн болон өдгөө ажиллаж буй эрхэмсэг хүндэт гишүүд, нийт ажилтан, иргэддээ ойн баярын мэндчилгээг дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийг хүсэн ерөөв.

Үндсэн хуулийг хамгаалах, түүнийг чандлан сахиулах их үйлс бол гагцхүү Үндсэн хуулийн цэцэд хамааралтай үүрэг биш юм. Энэ бол Та бид бүхний хүчин чармайлт, хичээл зүтгэлээс ихээхэн шалтгаалах, нийт байгууллага болоод иргэд, бид бүгдэд ногдсон үүрэг. Ийм учраас Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүнийг чандлан сахиулах чиг үүрэг бүхий Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 20 жилийн ойн баяр бол Монгол Улсын иргэд бид бүгдийн баяр билээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн манаачийн албаа нэр төртэй гүйцэтгэж, Үндсэн хуулийн хяналтандаа эзэн байж, эцсийн шийдвэр гаргах эрхэм хүндтэй хариуцлагаас хэдийд ч халгаж байсан удаагүй гэдгээ тэрээр мэндчилгээндээ илэрхийлээд Үндсэн хуулийг сахин хамгаалах, эх орондоо шударга ёсыг тогтоох ариун үйлсэд идэвхтэй оролцож, амжилт гаргахыг  хүсэн ерөөв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж