”Шивэрсэн бороотой өдөр алхах дуртай”

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

”Шивэрсэн бороотой өдөр алхах дуртай”

МҮОНТ-ээр гарч байсан “Хэцүү анги” олон ангит уран сайхны кинонд
Зулаагийн дүрийг чадварлагаар бүтээсэн сэргэлэн охин бол УДЭТ-ын залуу
жүжигчин А.Ганчимэг юм. Тэрбээр үзэгчдийн сонирхлыг ихээхэн тaтaaд
байгаа “Боловсрол суваг” телевизийн “Наран ургах нутаг” олон ангит
киноны гол дүрд тоглож, айл бүрийн хойморт цэнхэр дэлгэцээр зочилж гарч
байгаа билээ.

-Өглөөний мэнд?
-Сайн сайн уу, өглөөний мэнд.

-Зуны нарлаг өглөөг хэрхэн угтав даа?
-Дөнгөж сая цайгаа уугаад сууж байлаа. 09:00 цагаас гарч ажил амжуулах
санаатай. Хэд хоног бороо ороод зам нэлээд ачаалалтай байсан. Ажил ч их
овоорч. Борооноос болоод замын түгжрэл ихтэй, хүмүүс бухимдуу байсан,
одоо харин аятайхан боллоо.

-Бороонд дургүй юм уу?
-Би ер нь халуунд дургүй. Хүйтний улирал илүү сайхан санагддаг. Гэхдээ
ширүүн бороо таатай биш. Шивэрсэн бороотой өдөр алхах дуртай.

-Уран бүтээлийн олз омог арвин уу?
-Сайн. Наадмын өдрүүдэд ‘Тэнгэрийн хүү” жүжгээ дахин тоглох болсон.
Тиймээс ажил дээрээ л ихэнхдээ өдрийг өнгөрөөж байна. Энэ cap дотоод үйл
ажиллагаа ихтэй байлаа. Наадам дөхөхөөр зав тун бага болох юм. Энэ
сарыг өнгөрөөчихвөл амарна даа.

-Наадмын хуушуурт дуртай юу?
-Махан хоолонд нэлээд дуртай шүү. Гэхдээ одооны хуушуур мах нь нэг
газраа бөөгнөрөөд дан гурил болчихсон байдаг. Наадмын үеэр төв цэнгэлдэх
хүрээлэнд болох үйл ажиллагаанд оролцоод завгүй байдаг тул хуушуур
олдохгүй тохиолдол олон гардаг.

-Киноны урилга ирж байна уу?
-Одоохондоо яг төлөвлөсөн зүйл байхгүй ээ. УДЭТ-т дэлхийн суу билэгт их
зохиолч Уилльям Шекспирийн алдарт “Гамлет” жүжгийг тайзнаа дахин
амилуулахаар болсон. Тэгэхээр Драмын театрын хамт олон энэ жил тун
завгүй гэсэн үг. Энэ бол маш том ажил. Тиймээс энэ зун өөр онцын ажил
төлөвлөөгүй.

Б.БАТГЭРЭЛ
Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж