Монголын шатарчдыг Б.Гүндаваа тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Монголын шатарчдыг Б.Гүндаваа тэргүүлж байна

Дэлхийн шатрын холбоо шатарчдын чансааг шинэчлэн гаргажээ. Дэлхийн шатарчдыг чансаагаараа Норвегийн их мастер М.Карлсен тэргүүлж байгаа бол түүний араас Арменийн их мастер Л.Аронян жагсчээ. гуравдугаарт Оросын их мастер В.Крамник багтсан байна. Харин дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдыг Унгарын их мастер Ю.Полгар тэрүүлж, Хятадын их мастер Хоу Ифань удаалсан байна. Словенийн А.Музычук шинэчилсэн чансаагаар гуравдугаарт жагслаа. Манай их мастер Б.Мөнгөнтуул дөрвөн балл алдаж 2447 чансаагаар 40 дүгээрт эрэмбэтэй болов. Дэлхийн 147  орныг ОХУ (+1) 2748 чансаагаар магнайлан, Украин  2697-гоор удааллаа. Тэгвэл Монгол (-2) 2407 үзүүлэлтээр 59 дүгээрт жагсав. Ингээд Монголын шилдэг 10 шатарчныг танилцуулъя.

№  Шатарчдын нэрс  цол   2012-V  2012-VII

1.   Б.Гүндаваа             ОУМ     2516     2519
2.   Ц.Батчулуун             ИМ      2501     2501
3.   Б.Мөнгөнтуул         ОУМ     2451     2447
4.   Д.Шаравдорж          ИМ      2446     2446
5.   Н.Баттулга             ОУМ     2397     2410
6.   Г.Мөнхгал               ФМ      2387     2394
7.   М.Гүнбаяр              ФМ      2358     2358
8.   Б.Хатанбаатар      ИМ       2354     2354
9.   О.Ганболд             ОУМ     2320     2319
10. Т.Батчимэг            ЭИМ     2363     2311

"СПОРТЫН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж