Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Амьд хөгжимд дуртай залууст зориулан Үндэсний их баяр наадмын үдэш буюу энэ сарын 12-нд “Victory night club”-т 19.00 цагт “Рок наадам” болох гэж байна. Үндэсний баяр наадмын нэгэн үдшийг амьд хөгжим сонсч, эрх чөлөөг мэдрэхийг хүсвэл энэхүү  наадмыг зориорой.  Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа рок наадамд Шанхай хотын цоглог залуусын байгуулсан “Garage Rock”, “Indie Punk” урсгалаар тоглодог “Banana Monkey” хамтлаг, Монголын доргио, эрх чөлөөт “Моханик” хамтлаг болон бусад амьд хөгжмийн хамтлагууд тоглох юм. Түүнчлэн их хотын цоглогт залууст зориулсан “Indi DJ” set энэ л наадамд эгшиглэх гэнэ.

Рок наадмын такс 10 мянган төгрөг бөгөөд 18.00 цагт “Victory night club” үүдээ нээх юм байна.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж