Леонардо Хавайд амарчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Леонардо Хавайд амарчээ

Холливудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо шинэ найз бүсгүй болох  “Victoria"s Secret”-ийн сахиусан тэнгэр Эрин Хитертоны хамт далайн эрэг дээр амарч байгаад паппарацид өртжээ. Хосууд Хавай арал дээр бүтэн өдрийн турш   амарсан гэнэ. 37 настай ч одоо хүртэл дур булаам хэвээр Леонардо 23 настай загвар өмсөгч найз бүсгүйтэйгээ хамт амарч байгаагаа хүмүүст мэдэгдэхийг төдийлөн хүсээгүй бололттой. Гэсэн хэдий ч хосуудын Хавайн арал дээр хамтдаа амарч байгаа зураг нь аль хэдийн ил болж, сэтгүүлийн хуудсанд тавигджээ.  Леонардо цэцгэн хээтэй богино өмд, бүрх малгай өмссөн нь түүнийг энгийн бөгөөд  донжтой харагдуулжээ. Эрин Хитертон гоолиг сайхан биетэй, эдүгэгийн хамгийн алдартай топ моделиудын нэг.  Хавайн арал дээр амарч байгаа хосуудтай хамт Леонардогийн дотны найз, “Хүн аалз” киноны дүрээрээ олны танил болсон Тоби Магуайр байсан  аж. Леонардо Ди Каприо одоогоос таван сарын өмнө хуучин найз бүсгүй Блейк Лайвлигаас салсан юм.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж