Ерөнхийлөгч өнөөдөр ажил ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч өнөөдөр ажил ихтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр завгүй байх төлөвтэй. Тухайлбал, 10.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид Косовгийн Ерөнхий сайдын орлогч бараалхах бол 11.00 цагт Олон улсын эмэгтэйчүүдийн манлайлал чуулга уулзалтад оролцогчид бараалхах юм байна.

Мөн 12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч наадам сурвалжлахаар ирсэн гадаадын сэтгүүлчдийг Иргэний танхимд хүлээн авч уулзах бол 14.00 цагт Хиллари Клинтоныг Гэр өргөөнд хүлээн авч уулзахаар төлөвлөжээ.

Дараа нь 14.45 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон Улсын Эмэгтэйчүүдийн Манлайлал чуулга уулзалтын хаалтад Хиллари Клинтоны хамт оролцож үг хэлэх юм байна. Эл арга хэмжээ Төрийн ордны Их танхимд болох аж.

Харин 15.30 цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хиллари Клинтоны хамт LEND сүлжээг нээх арга хэмжээнд оролцох бол 16.30 цагт Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцож үг хэлэх юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж