Төсвийн тодотголоо хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголоо хэлэлцэж эхэллээ

2010 оны төсвийн тодотголыг өнөөдрөөс УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхэллээ. УИХ-ын төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Сангийн сайд С.Баярцогт оролцож гишүүдийн асуултад хариуллаа. Зах зээлийн үнэ ханш болон манай экспортын гол бүтээгдэхүүний үнэ өөрчлөгдөж байгаа учраас тодотгол хийх зайлшгүй шаардлагатай гэж Сангийн яам тайлбарлаж байгаа юм. Төсөвт тодотгол хийснээр төсвийн зардал 17 хувиар нэмэгдэнэ. Үүний 40 хувийг урсгал зардалд, 60 хувийг хөрөнгө оруулалтад зарцуулах юм байна. Нийт 139,7 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтад нэмж зарцуулах шаардлагатай байгаа. Шаардлагатай объектуудыг нарийвчлан жагсаасан байгаа гэж Сангийн сайд тайлбарласан. Гэвч гишүүдийн гар дээр уг жагсаалт ирээгүй байгаа гэж эрхэм гишүүн Н.Батбаяр нэхэж байв. Сангийн сайд гишүүдэд байцаалгасан байнгын хорооны хуралдаан 13.15 цагт засварлаж, 14.30 цагаас эхлэн үргэлжилсээр байна. Байнгын хорооны хуралдаанаар гишүүд асуулт хариулт тавьж, эцэст нь санал дүгнэлтээ хэлэх юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж