”10 мянган хүн бүртгэх байсан ч тоондоо хүрээгүй”

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

”10 мянган хүн бүртгэх байсан ч тоондоо хүрээгүй”

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох найм дахь удаагийн шалгалтыг ирэх сард авах гэж байгаатай холбогдуулан Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Х.Шинэбаяраас тодрууллаа.


-Шалгалт өгөхөөр хэчнээн хүн бүртгүүлэв?

-Бүртгэл өнгөрсөн сарын 11-13-нд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээр явагдаж дууслаа. Одоогоор нийт 6411 хүн бүртгүүлээд байна.

-Энэ их тоо юу?

-Өмнөх жилүүдтэй харьцуулахад маш бага тоо. Уг нь 10 мянган хүн бүртгэх төлөвлөгөөтэй байсан ч тоондоо хүрсэнгүй.

-Насны дээд хязгаарыг хэдээр тогтоосон бэ?

-1972 оны наймдугаар сарын 27-оос 1994 оны наймдугаар сарын 26-ны хооронд төрсөн байх ёстой.

-Шалгалтын хураамжинд хэдэн төгрөг авсан бэ. Шалгалтад орохгүй болсон нөхцөлд буцааж олгох уу?

-24 ам.доллараар бүртгэсэн. Бүртгүүлсэн хэрнээ хүндэтгэн үзэх шалтгаанаар цуцлах шаардлага гарсан бол мөнгөө буцаан авах эрхтэй. Гэхдээ хураамж буцаан авах нэхэмжлэлээ бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө өгөх ёстой. Хойш өгвөл буцааж олгохгүй.

-Хэлний түвшин тогтоох шалгалтыг хэзээ зохион байгуулах вэ?

-Улаанбаатар хотод ирэх сарын 25-26-нд авна. Шалгуулагчдын дүн есдүгээр сарын 7-нд гарна.

Ч.БАТСАРУУЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж