Нийслэлчүүд цэмцгэр наадаж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.11-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд цэмцгэр наадаж байна

Өнөө жилийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр, цэмцгэр наадна” хэмээн уриалга гаргасан байгаа. Тиймээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд хогийн савыг хангалттай хэмжээгээр суурилуулснаас гадна сайн дурын ажилтнууд цэнгэлдэхийн орчимд ажиллаж, цэмцгэр наадахыг уриалж байна.

Хотын ерөнхий менежер Ч.Бат “Хотын захиргаанаас хоггүй орчинг бүрдүүлэхийн тулд хогийн савыг олноор байрлуулсан. Мөн ТҮК-ийн ажилчид онцгой нөхцөлд ажиллаж байна. Сүүлийн хоёр жил наадмын дараа хогтой наадлаа гэсэн яриаг сонсоогүй юм байна. Энэ жил мөн иргэд хоггүй, цэмцгэр сайхан наадаж байна” гэлээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоо худагт нийтийн бие засах газар асуудалтай байдаг. Тиймээс нийтийн бие засах газраас гадна хэд хэдэн био жорлонг байрлуулсан байгаа юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж