Х.Түмэнбаярын халтар соёолон түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Х.Түмэнбаярын халтар соёолон түрүүллээ

Хийморь далласан хурдан соёолонгууд  дөнгөж сая барианд орлоо. Улс бүсийн наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлэн тэргүүн юугаа мялаалгаж байсан газар газрын шандаст 236 үрээнээс   Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар магнайдаа тоосгүй түрүүлэн ирж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Манлай уяач,"Алтай констракшн" ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор, айргийн гуравт  Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунайгийн хүрэн, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал, айргийн тавд Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр тус тус хурдаллаа. Бид хэдхэн хоногийн дараа хурдан морины комиссын албан ёсны мэдээг хүргэх болно. Морьтон монголчуудын мөнхийн омогшил "Тод магнай" сайттай хамт байгаа эрхэм уншигч та бүхэндээ баярлалаа.

Та бүхэн хотол олноороо сайхан наадаарай.

А.МӨНХ
ЭХ СУРВАЛЖ: WWW.TODMAGNAI.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж