Үнэгүй музей үзэх хугацаа маргааш дуусна

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Үнэгүй музей үзэх хугацаа маргааш дуусна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэд бөх, сур, хурдан морины уралдаанаас өөр үзэх зүйл байдаггүй гэдэг. Харин энэ жил наадмын өдрүүдэд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг долоон музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, түүх соёлын мэдлэгээ дээшлүүлэх боломж олгож  байгаа. Тодруулбал, Богд хааны ордон, Уран зургийн галлерей, Монголын үндэсний түүхийн музей, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей, Чойжин ламын сүм, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музейг маргааш хүртэл үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна.

Хэдийгээр нийслэлчүүд наадамлаад завгүй яваа ч гэсэн музейнүүдээр үйлчлүүлэгчид олон байна гэж албаныхан хэлж байна. Музейн үйлчлүүлэгчдийн олонхи нь ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд болон гэр бүлээрээ үзэж сонирхож байгаа аж.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж