Тавын даваа өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ойн баяр наадмын цол олгох анхны даваа
эхэлж байна. Хоёр улсын арслан цолоо дуудуулан эхэлж байгаа бөгөөд таван
аймгийн цолтон цаашаа яаж барилдах хийгээд цолоо ахиулах улсын цолтнууд
хэрхэн барилдахыг харцгаая. Д.Ганхуяг арслангийн цолыг Б.Батболд,
Б.Ганбатын цолыг Д.Цогзол цоллосон.

Д.Ганхуяг а.а Ж.Амартүвшин баруун талдаа зайлж начны болзол хангалаа
Б.Ганбат Т.Санчир баруун талдаа давхар ачаад начнаа батлав
Х.Мөнхбаатар Ж.Оргил мушгиад
Д.Азжаргал П.Ганхүү барьц сонгон давж арслан дөрөв дэхээ шөвгөрлөө
Г.Эрхэмбаяр Л.Нямсүрэн шахаж татаад дотуур хашиж
М.Баяржавхлан Ш.Уламбаяр давхар шуудагнаас татаж мушгиад
И.Доржсамбуу Р.Пүрэвдагва начны болзол хангалаа
Н.Ганбаатар Ш.Жаргалсайхан барьц сонгож өргөхөд мушгиад суулгачихав
Д.Рагчаа Б.Сайнбаяр хутгахад эргүүлж дараад
Д.Баасандорж Б.Пүрэвсайхан начин цолны болзол хангалаа
М.Өсөхбаяр П.Бүрэнтөгс начны болзол хангалаа
Б.Соронзонболд а.з Б.Сугаржаргал барьц сонгож түрээд
Ч.Санжаадамба Л.Пүрэвжав урагш гуд татаад өргөхөд дагуулж мушгиад
А.Цацабшир Б.Гончигдамба цолоо батлав
Т.Өсөх-Ирээдүй Э.Энхбат барьц сонгож өргөөд
Ц.Содномдорж Ө.Бат-Орших  барьц сонгооноос мордож давав. 

Гарч
барилдсан таван аймгийн цолтон бүгд улсын цолонд хүрч, үлдсэн 11 бөх
чимэг нэмэх буюу цааш цолоо ахиулах боломжтой боллоо. Энэ жил түрүүлсэн
бөх шинэ цол хүртэх нь тодорхой бөгөөд арслангуудаас түрүүлбэл аварга,
өөр цолтон түрүүлбэл улсын арслан цолонд хүрнэ. Гурван начин цолоо
баталлаа.

Шинэ начингууд:

Архангай Эрдэнэмандал, Алдар спорт хороо ЗХ 150-р анги, Стройка групийн бөх аймгийн хурц арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва

Увс аймгийн Давст сумын харьяат Алдар спорт хороо ДЦС-4, ОЛИМП сургуулийн бөх аймгийн арслан Пүрэвийн Бүрэнтөгс

Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Жаргалсайханы Амартүвшин

Ховд аймгийн Чандмань сумын харьяат Нью Прогресс групийн бөх аймгийн арслан Баатархүүгийн Пүрэвсайхан

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Үйзэнтал компаний бөх аймгийн заан Болдпүрэвийн Сугаржаргал

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOD.HIIMORI.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж