Ираны нефть олборлолт буурав

Хуучирсан мэдээ: 2012.07.12-нд нийтлэгдсэн

Ираны нефть олборлолт буурав

Ираны нефтийн олборлолт 2012 оны зургадугаар  сард сүүлийн 20 жилд байгаагүй хэмжээгээр унажээ. Исламын энэ улсын нефтийн салбарын байдлыг ажиглаж байдаг трейдерүүд энэ талаар хэлсэн тухай The Financial Times  сонинд өгүүлсэн байна.

Зургадугаар сард Ираны нефть олборлолтын өдрийн хэмжээ 3,7 сая баррель руу ортлоо буурчээ. 2000-аад оны дунд үеэр 4,2 сая баррель байсан аж. Өнгөрсөн онд өдөртөө 3,7 сая баррель нефть олборлож байжээ. Мэргэжилтнүүд өөрсдийн дүгнэлтийг хийхдээ Исламын бүгд найрамдах улсын экспортын гол порт Харг арлын цогцолбороор дамжих нефть зөөгч хөлгийн хөдөлгөөнөөр гаргажээ. Ираны нефть боловсруулалтын хүчин чадал нь хоногтоо 1,6 сая баррель байна. Үүнээс үүдэн олборлолт нь хоногт 2,7-2,9 сая баррель хүртэл унах бололтой. Европын холбоо ба АНУ-ын зүгээс ираны нефтийн экспортод тавьсан хоригийн улмаас олборлолт нь унаж байна. Европын холбоо энэ сарын 1-нээс Ираны нефтийг бүрэн хаасан байгаа. Ираны нефть нь улсын сан хөмрөгийн үндсэн орлогыг авчирдаг ба долдугаар сарын 3-нд Ираны Нефтийн сайд Рустам Кашеми (Rostam Qasemi) хоригийн улмаас салбараа дэмжихээр 14 тэрбум ам.доллар гаргаж буйгаа зарласан юм.

Ираныг цөмийн зэвсэг бүтээж байгаа гэж сэжиглэсний улмаас барууны орнууд  түүний эсрэг  хориг арга хэмжээ авсан юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж