Эрлийз морьдын дунд насанд 62 үрээ бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.13-нд нийтлэгдсэн

Эрлийз морьдын дунд насанд 62 үрээ бүртгүүлжээ

Монгол болон эрлийз цусны адууг тусад нь ялгаж уралдуулдаг болсоор хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Тэрхүү шинэ журмын дагуу өнөөдөр Хүй долоон худагт дээд нас буюу азарга, их насны уралдаанд 44 шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөсөн билээ. Тэгвэл эрлийн хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан  морьдын уралдаанд нийт 62 үрээ бүртгүүлж гарааны зурхайгаас хөдөллөө.

Эрлийз морьдын дунд насны ангилалд улс бүсийн нэг түрүү хоёр айргийн эзэн Х.Бат-Эрдэнийн сартай хээр, улс бүсийн наадмын нэг түрүүн эзэн С.Шинэбаатарын одон хээр, бүсийн наадмын нэг айргийн эзэн Д.Ганхуягийн хүрэн, улс бүсийн наадмын  нэг айраг нэг түрүүн эзэн Ц.Буянбаатарын хул, бүсийн наадмын  нэг айргийн эзэн Х.Бадамсүрэнгийн хул, бүсиийн наадмын нэг айргийн эзэн С.Ганбаатарын  сартай хонгор, бүсийн наадмын нэг айргийн эзэн Г.Тэмүүлэнгийн зээрд халзан, бүсийн наадмын нэг айргийн эзэн А.Ариунсайханы  зээрд  тэргүүтэй ард түмний сэтгэлийг баясгаж цөсийг хөөргөсөн хурдан буян  гарааны зурхай руу хөдөллөө. Тун удахгүй хэний хурд тод магнай торгон жолоогоо өргүүлэхийг харах болно.
 

Г.ОЮУН-ЭРДЭНЭ

Эх сурвалж: www.todmagnai.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж