БНСУ-д халим агнуурыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

БНСУ-д халим агнуурыг эсэргүүцэв

Шинжлэх ухааны судалгааны зорилгоор халим агнах зөвшөөрөл асар их шүүмжлэл дагуулсан тул БНСУ-ын Засгийн газар шийдвэрээ эргэж харахаар болсон байна.  БНСУ-ын Засгийн газрын ээлжит хуралдаан дээр тус улсын Ерөнхий сайд дээрх шийдвэрийг гаргасан гэж  Ерөнхийлөгчийн “Хөх ордон”-ы төлөөлөгч өнөөдөр мэдэгдсэн гэнэ. БНСУ-ын Засгийн газар энэ сарын эхээр шинжлэх ухааны судалгаа шинжилгээний зорилгоор халим агнахыг зөвшөөрсөн нь олон улсын байгаль хамгаалагчид, ан амьтдын эрхийг хамгаалагчдын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Амьтдын эрхийг хамгаалагчид эрх баригчдын дээрх шийдвэр нь ховордсон халимыг худалдаалах гэсэн өнгөлөн далдлалт гэж үзэж байгаа юм байна. Дээрх шийдвэрээс болж БНСУ-ын Засгийн газар болон Ерөнхий сайд шүүмжлэлийн бай болоод байгаа юм. БНСУ 1986 онд халим агнахын эсрэг олон улсын гэрээнд нэгдэхээс өмнө халим агнах эртний уламжлалтай байсан аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж