Английн Ерөнхийн сайд Афганистанд айлчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Английн Ерөнхийн сайд Афганистанд айлчилжээ

Английн Засгийн газрын албаныхны мэдээлснээр Ерөнхий сайд Дэвид Кэмерон өнөөдөр буюу пүрэв гаригт Афганистаны цэргийн Фронтод айлчлан өөрийн улсын цэргүүдийг Афганистанаас татах тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Ийнхүү айлчлалынхаа үеэр Кэмерон Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзайтай тус  улсын өмнөд зүгт орших Гильменд мужийн нийслэл Лашкаргах хотод  уулзжээ.
Түүнчлэн Английн цэргийн хүчин байрладаг үндсэн бүс болох Кэмп Бастионд зочилсон байна.

Англи улс 9500 цэрэг одоогийн байдлаар Афганистанаас гаргаад байгаа юм байна. Албаныхны мэдээлж байгаагаар 2014 онд Афганистанд цэргийн ажиллагаа явуулж байгаа 130 мянган цэргийн хугацаа дуусгавар болох аж. 

Кэмероны мэдээлж байгаагаар Афганистанд хүчин зүтгэж байгаа өөрийн улсын цэргийн тоог бууруулах хүндхэн  шийдвэрийг гаргасан ч энэ байдал нь цаашдаа холбоотны цэргийн хүчний хүчийг сулруулах алхам болно хэмээн зовниж байгаа юм.

Э. Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж