Х.Баярмаа “Дэлхийн мисс”-т

Хуучирсан мэдээ: 2012.07.20-нд нийтлэгдсэн

Х.Баярмаа “Дэлхийн мисс”-т

Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн ӨМӨЗО-ны Ордос хотод өчигдөр эхэллээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Хүсэлбаатарын Баярмаа оролцохоор энэ сарын 18-нд тус улсыг зорьсон юм. Тэрбээр “Шилдэг өнгө” продакшны жүжигчин бөгөөд “Miss Mongolia 2012” тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, энэхүү наадамд оролцох эрх өвөртөлжээ. Харин Дэлхийн миссийн уралдааны зохион байгуулагчдын зүгээс сонгон шалгаруулалтад тэнцсэн хариуг наадмын өмнөхөн ирүүлсэн тул богино хугацаанд шахуу бэлтгэлээ базаан “Дэлхийн мисс-2012”-ыг зорьжээ. Хэдийгээр бэлтгэл хийх хугацаа бага ч жүжигчин мэргэжилтэй учраас байнгын бэлтгэлтэй байсан хэмээн түүний ээж, жүжигчин С.Өлзийхүү ярьсан юм. Тэрбээр охинтойгоо байнга холбоотой байгаа бөгөөд ажлынхаа боломжоор охиноо очиж дэмжих гэнэ. Жүжигчин С.Өлзийхүү наймдугаар сарын эхээр шинэ киноны зураг авалттай байгаа бөгөөд харин түүний хань, “Шинэ өнгө” продакшны захирал Ц.Хүсэлбаатар Ордост очин охиноо дэмжихээр болжээ.

www.missworld.com сайтад Монголын мисс Х.Баярмаагийн талаар “Баярмаа нь жүжигчнээр ажилладаг бөгөөд Холливудад хүч сорихыг хүсдэг. Чөлөөт цагаараа усанд сэлэх, хөгжим сонсох, бүжиглэх дуртай, шаргуу дайчин хэмээн өөрийгөө тодорхойлсон” тухай нь бичсэн байлаа.

“Дэлхийн мисс-2012” тэмцээний хөтөлбөр:
  • VII/18: Оролцогчид ӨМӨЗО-ны Ордос хотод ирж, “Crowne Plaza”-д байрлажээ
  • VII/19-23: Оролцогчид сургалтад хамрагдаж, хэвлэлийн хуралд оролцож, гэрэл зургаа татуулан бэлтгэл хийнэ. 
  • VII/24: “Miss World 2012” тэмцээний нээлтийн арга ёслол болно 
  • VII/25: Оролцогчид Ордос хотоос Хонгконг руу аялна
  • VII/26-28: Хонгконг хотоор аялна 
  • VII/28: Хонгконг – Хайнан мужийн Саня хот руу аялна
  • VII/28-30: Саня хотын далайн эрэг дээр усны хувцастай зураг авалтад орно
  • VII/31-VIII/2: Шанхай хот руу аялж, хандивын арга хэмжэээнд оролцоно 
  • VIII/2: Ордос хотод буцаж ирнэ 
  • VIII/3: Далайн эрэг дээр усны хувцастай зураг авалтад орлцоно
  • VIII/4: “Miss World Beach Beauty Final” шалгаруулалт болно
  • VIII/6: “Miss World Sportswomen Final” шалгаруулалт болно.  
  • VIII/7-9: Оролцогчид “Crowne Plaza”-д эргэн ирж шоуны бэлтгэлээ хийнэ
  • VIII/10: “Miss World Talent Final” шалгаруулалт болно.
  •  VIII/11: “Top Model show”-ны бэлтгэл болно
  • VIII/12: “Miss World Top Model Final” шалгаруулалт болно.
  • VIII/13-17: “Miss World Final” шалгаруулалтын бэлтгэл болно
  • VIII/18: 62 дахь удаагийн “MISS WORLD” тэмцээний шилдгүүд орон нутгийн цагаар 19:30-22:00 шалгарна.  Тус орой “MISS WORLD” тэмцээний титмийн эзний нэрэмжит үдэшлэг болно.
  • VIII/19: Оролцогчид Ордос хотоос эх орноо зорино.
Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж