Хуучирсан мэдээ: 2012.07.21-нд нийтлэгдсэн

“Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Гавьяат жүжигчин И.Одончимэг нар намрын дунд сарын шинийн 17-нд хуримаа хийхээр товложээ. Жүжигчин Мэргэжил нэгт хосууд өнгөрсөн жил бүл нэмж, охинтой болсон ч Гавьяат Одноо урлагаасаа тийм ч удаан хөндийрөөгүй юм. Өнгөрсөн гуравдугаар сард нээлтээ хийсэн “Худалч залуу” киноны зохиолыг гавьяат Одноо бичиж, гол дүрд нь түүний нөхөр тоглож байсан юм. Сонирхуулахад, жүжигчин залуу өнгөрөгч Мартын 8-ны баярын өдөр хайртай бүсгүйдээ алмазан шигтгээтэй, цагаан алтан сүйн  бөгж бэлэглэж, албан ёсоор гэрлэх санал тавьж байсан юм.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж