Нигерт амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Нигерт амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Нигерийн хойд хэсэгт өчигдөр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас арван настай хүү амиа алдаж, арван хүн шархаджээ. Лалын шашинт радикал бүлгийнхэн дээрх хэргийг үйлдсэн аж. Халдлага Нигерийн Баучи мужийн нийслэл Баучи хотод орон нутгийн цагаар 18.30 цагийн орчимд гарсан байна. Хотын цагдаагийн ажилтнууд халдлагад Нигерийн лалын шашинт Боко харам гэмт бүлэглэлийг буруутгаж байгаа аж. Мужийн цагдаагийн комиссар Мухаммед уг хэргийг Боко харам гэмт бүлэглэлийнхэн урьдаас төлөвлөсөн хэмээн үзэж байгаа юм байна. Хотын шар айрагны задгай талбайтай нэгэн мухлагт зүсээ далдалсан нэг этгээд бөмбөг дэлбэлжээ. Баучи мужид өнгөрсөн долдугаар сард нэгэн амиа золиослогч сүмд бөмбөг дэлбэлж, 15 хүн амиа алдсан хэрэг мөн гарсан билээ. Халдлага үйлдсэн этгээд нь 2010 онд шоронгоос суллагдсан Боко харам гэмт бүлэглэлийн гишүүн байсан аж.

Албаныхны мэдээлж байгаагаар тус улсад сүүлийн үед лалын шашинтай гэмт бүлэглэлийнхний иймэрхүү балмад хэрэг ихээр гарах болсон байна. АНУ-ын Засгийн газраас Нигерийн Ерөнхийлөгч Жонатан Гудлакт тус улсад гарч байгаа гэмт халдлагын улмаас олон хүн амиа алдаж байгаа явдалтай шаргуу тэмцэж, шийдвэртэй алхам хийхийг хүсчээ. Лалын шашинт гэмт бүлэглэлийнхэн 2009 оноос хойш Нигерт иймэрхүү хэрэг үйлдэж, ойролцоогоор 1000 хүн амиа алдаад байгаа юм байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж