Б.Чингүүн бүрэн хэмжээний кино бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Б.Чингүүн бүрэн хэмжээний кино бүтээнэ

Монголдоо анхлан богино хэмжээний кино хийж, олны танил болсон найруулагч Б.Чингүүн энэ удаад дэлгэцийн бүрэн хэмжээний уран сайхны киноны ажилд оржээ. Тэрбээр бейсболын сэдэвтэй Япон-Монголын хамтарсан кинонд япон найруулагчийн хамт ажиллаж байгаа гэнэ. Уг киног Монгол-Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы “Earl grey film” компаниас хоёр орны бейсболын хамтын ажиллагааны тухай “Монголын залуу бейсболчийн тэмдэглэл” нэртэйгээр хийхээр болжээ. Ирэх онд нээлтээ хийх тус бүтээлд ёкозуна М.Даваажаргал гол дүрд нь тоглох юм байна. Тус киноны зохиолыг Монголд бейсболын багшаар ажиллаж байсан япон залуугийн өдрийн тэмдэглэлээс сэдэвлэн бичжээ.

Сонирхуулахад, найруулагч Б.Чингүүн өмнө нь “Амьдрал”, “Мамма Миа” уран сайхны бүрэн хэмжээний кино найруулж байсан бөгөөд цаашид богино хэмжээний киногоо илүү амжилтад хүргэхийн зэрэгцээ бие даан уран сайхны киног найруулах бодолтой яваа гэнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж