Тайвань АНУ-аас танк худалдан авна

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Тайвань АНУ-аас танк худалдан авна

Тайванийн
Засгийн газраас Афганистаны цэргийн ажиллагаанд ашиглаж байсан АНУ-ын
танкуудыг худалдан авах болсноо өнөөдөр мэдэгджээ. Тайвань нь Хятадын
томоохон муж улсын нэг бөгөөд сүүлийн үед гадны орнуудтай, ялангуяа
холбоотны улсуудтай иймэрхүү худалдааны гэрээ байгуулж, цэргийн хүчээ
зузаатгаж байгаа аж. Тайванийн Засгийн газрын албаныхны мэдээлснээр
АНУ-ын гуравдугаар үеийн цэргийн ажиллагаанд ашиглаж ирсэн  “М1 Абрамс”
танкнаас 200 ширхгийг худалдан авах юм байна. Энэ танкийг “Крайслар”
компанид зохион бүтээж, Америкийн Лимагийн танкны компани ба Детройдын
танкны компанид хамтран үйлдвэрлэдэг аж. Тайванийн цэргийн  албаныхнаас
мэдээлж байгаагаар тус муж улс цэргийн ажиллагаанд ашиглах 1200 цэргийн
танктай гэнэ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж