Өмнөд Судан Умардад нөхөн олговор өгнө

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Өмнөд Судан Умардад нөхөн олговор өгнө

Өмнөд Судан улс Умард Суданаас тусгаар тогтносноос үүдэн гарсан эдийн засгийн алдагдалд зориулан Умардад гурван тэрбум гаруй  ам.долларын нөхөн олговор өгөхийг зөвшөөрсөн байна. Өмнөд Судан улс өмнө нь тус нөхөн олговорт 2.6 тэрбум ам.долларыг санал болгож байжээ. Умард Судан улс Өмнөдийг тусгаар тогтносноос хойш газрын тосны бүтээгдэхүүнийхээ 3/4 алдсан аж. Тэд НҮБ-ээс тэдэнд өгсөн эцсийн хугацаа болох ирэх сарын 2-ноос өмнө хоорондын зөрчилдөөнтэй асуудлаа шийдвэрлэхээр Этиопод уулзалт зохион байгуулж байгаа юм. Мөн Өмнөд Судан өөрийн орноос Умард Суданлуу шууд газрын тос тээвэрлэлтийн үнийг ихэсгэхийг зорьж байгаа аж. Харин Умард Суданы Өмнөдөөс шаардсан таван тэрбум ам.долларыг төлөхөөс зайлсхийж байгаа юм байна. Гэхдээ Умард Судан дээрх асуудлуудад хараахан хариу өгөөгүй байгаа аж. Тэдний дунд маргаантай асуудлуудаа шийдвэрлэх тухай  67 хуудас бүхий барим бичиг байгаа бөгөөд НҮБ-н тогтоож өгсөн хугацаа дуусахад хэдхэн хоног үлдээд байгаа билээ.  Тиймээс эдгээр орнууд хоорондын асуудлуудаа нээлттэйгээр авч хэлэлцэн, цэрэг зэвсэглэлийн асуудлаа багасгах хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр улсын хил дээр гарсан хилийн тулаан хурцдаж дайны хэмжээнд хүрэхэд ойрхон ирсэн байна. Харин хоёр Суданы энхийн хэлэцээрээр хурцдаад байсан иргэний дайн зогсчээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж