Нигерт үер болж, 35 хүн амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Нигерт үер болж, 35 хүн амь үрэгдэв

Нигерт өнгөрсөн долоо хоногт хүчтэй аадар бороо орсны улмаас үер болж, 35 хүн нас барж, олон арван хүн ор сураггүй алга болсон байна. Аврах болон хайгуулын багийнхан үерт автаад буй Нигерийн төв хэсгийн хот Жосын Гангарэ болон Рикко орчмоор аврах болон хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа аж. Аадар борооны улмаас Риккогийн гол эргээ халин үерлэж, ойр орчмын айлууд усанд автсан байна. Нигерийн сургуулиудыг  хорогдох  байрын зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд тэнд гэр оронгүй болсон хүмүүсийг байлгаж байгаа аж. Уг нь Нигерийн төв хэсэгт жилийн энэ үед бороо ховор ордог байна. Гэвч хачирхалтайгаар өнгөрсөн долоо хоногт хүчтэй аадар бороо орсноос Нигерт үерийн гамшиг учирчээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж