Nokia “Lumia 900” утсаа хямдруулав

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Nokia “Lumia 900” утсаа хямдруулав

Дэлхийн томоохон гар утас үйлдвэрлэгч “Нокиа” компани худалдаанд гараад удаагүй байгаа “Lumia 900” гар утасныхаа үнийг хоёр дахин бууруулжээ. Ингэснээр худалдаанд гараад гурван сар болж буй “Lumia 900” AT&T-гийн хоёр жилийн эрхтэйгээр ердөө 49.99 ам.доллараар зарагдаж байгаа аж.

“Нокиа” компани дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй брэнд байсан боловч одоо нэр хүндээ алдаж, өдрөөс өдөрт зах зээлээс шахагдаж байгаа билээ. Мөн “Нокиа” 2013 он гарахаас өмнө Герман, Финланд болон Канад дахь үйлдвэрүүдээ хаахаар төлөвлөсөн байгаагаас гадна, 10 мянган ажилчдаа халах гэж байгаа гэнэ.

                                                                                                                       Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж