“Алтан гөрөөс” уншлагын наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.07.26-нд нийтлэгдсэн

“Алтан гөрөөс” уншлагын наадам болно

Олон улсын яруу найрагчдын “Алтан гөрөөс” уншлагын наадам Монгол Улсад ирэх есдүгээр сард зохиогдох аж. Наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Дорноговь аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулах гэнэ. Уг наадамд гадаад дотоодын 25  яруу найрагч оролцох бөгөөд Дорноговь аймгийн Хамрын хийд, Эргэлийн зоо зэрэг байгалийн үзэсгэлэнт газраар аялах аж. “Алтан гөрөөс” уншлагын наадмын бүртгэл наймдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх ба оролцогчид  өөрийн улсдаа тодорхой хэмжээгээр танигдсан байх, мөн англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай гэнэ.

                                                                                                                                             Э.Сар  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж