Мухаммед Али Твиттерийн маргаан болов

Хуучирсан мэдээ: 2012.07.29-нд нийтлэгдсэн

Мухаммед Али Твиттерийн маргаан болов

Твиттерээр тэнэг асуулт тавихаас өмнө мэдэх гэсэн зүйлээ “Google”-дэх нь нэр төрөө аврах арга болоод байна. Английн нэгэн загвар өмсөгч бүсгүй саяхан Твиттертээ “Нээлтийн ёслолыг үзээгүй нь дээр байж. Мухаммед Али яагаад хөл дээрээ зогсч чадахгүй болчихсон юм бэ?” хэмээн бичсэнээс болж жиргээчдийн эгдүүцэл, дургүйцлийг төрүүлж, тэнэг мангараараа баахан дуудуулжээ. Лондон 2012 зуны олимпийн наадмын нээлтийн ёслолд уригдсан боксын  хүнд жингийн дэлхийн аварга, домогт тамирчныг яагаад хөл дээрээ тогтож чадахгүй бусдаар түшүүлэн явж байсныг асуусан гэнэн асуулт нь түүнийг тун эвгүй байдалд оруулсан аж. Мария Фоулер гэгч загвар өмсөгчийн гэнэн асуултын хариуд Их Британийн нэгэн телевизийн эзэн Жамал Эдвардс “Чинь ямар тэнэг юм бэ?” хэмээн эгдүүцсэн гэнэ.

Домогт тамирчин Паркинсоны өвчний улмаас алхаж гишгэж чадахаа больсон билээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж