Түлэгдсэн аврагчийн бие сайжирч байна

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Түлэгдсэн аврагчийн бие сайжирч байна

Дорнод аймгийн Баяндун суманд өнгөрсөн тавдугаар сарын 23-нд ой хээрийн түймэр унтрааж яваад галд өртөж, биеийх нь 60 хувь нь түлэгдсэн дэд ахлагч А.Болорсүх БНСУ-д эмчлүүлж байгаа. Түүнд Сөүл хотын Халлим их сургуулийн Түлэнхийн нөхөн сэргээх төвийн эмч Чу Юнг Со гурван удаа хагалгаа хийсэн байна. Гурав дахь хагалгааг гоо сайхны мэс заслын эмч  нартай хамтран хийсэн бөгөөд манай аврагчид шилжүүлэн суулгасан арьсны 80 хувь нөхөн сэргэсэн байна.

А.Болорсүхийн эмчлэгч эмч Чу Юнг Со “А.Болорсүх хоолондоо сайжирч, бие нь ч илт сайжирч байгаа. Гол нь тэр гадаад төрхөндөө их санаа зовж байгаа учраас бид нүүрний арьс, гоо сайханд нь одоо илүү анхаарч байна” гэжээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр бол гал сөнөөгч А.Болорсүх удахгүй дөрөв дэх хагалгаанд орох юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж