Ж.Гантөгс Энэтхэгийн тамирчинд ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Ж.Гантөгс Энэтхэгийн тамирчинд ялагдлаа

Лондонгийн зуны XXX олимпийн наадмын байт харвааны тэмцээнд эх орноо төлөөлсөн ОУХМ Ж.Гантөгс эхний тойрогт өрсөлдөж, Энэтхэгийн тамирчин Рахул Банержеед ялагдсанаар өрсөлдөөнөөс хасагдлаа.

Урьдчилсан харваанд 699 оноо авснаар 19 дүгээр байрт бичигдсэн тэрбээр Энэтхэгийн тамирчинд 0:6 (27-29, 24-25, 25-30) харьцаатай ялагдал хүлээв.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж