“Playtime-2012” хэвлэлийнхэнд хаалттай

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

“Playtime-2012” хэвлэлийнхэнд хаалттай

Энэ зуны нүргээнт шоу, амьд хөгжмийн баяр “Playtime” хэвлэлийнхэнд хаалттай байх нь. Амьд хөгжим сонирхогчдыг цуглуулж чаддаг тус наадам энэ жил наймдугаар сарын 4, 5-нд Гачуурт дахь Монгол шилтгээн цогцолборт болно. Хоёр өдрийн турш задгай агаарт амьд хөгжим сонсч, амралт зугаалгыг утгаар нь мэдрүүлдэг болохоор хөгжим сонирхогчид энэ өдрийг хүлээдэг. Харин энэ удаад зохион байгуулагчдын зүгээс рок наадмыг сурвалжлах хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдэд мандат олгохгүй байхаар шийдвэрлэжээ. Тиймээс амьд хөгжим сонирхогчдын жилийн турш хүлээдэг наадам энэ жил хэвлэлийнхэнд хаалттай байх нь ээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж