Мобикомын хүсэлтээр Samsung apps Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.02-нд нийтлэгдсэн

Мобикомын хүсэлтээр Samsung apps Монголд ирлээ

Samsung гар утасны Монгол дахь албан ёсны, цорын ганц дистрибьютор Мобиком Корпорацийн хүсэлтээр 2012 оны 8 сарын 1 өдрөөс Samsung Apps Монголд албан ёсоор нээгдлээ.
Ингэснээр Монголын Samsung гар утастай бүх хэрэглэгчид Samsung Apps-ийг албан ёсоор ашиглан дэлхийн хэрэглэгчдийн хамгийн ихээр ашиглаж буй Лондонгийн олимптой холбоотой болон энтертэйнмэнт, спорт, боловсрол, э-ном, хүүхэд, тоглоом, эрүүл мэнд, өдөр тутмын, хөгжим, видео, сонин, сэтгүүл, нийгмийн сүлжээ, оффис, лавлах, аялал зэрэг cэдэвтэй төрөл бүрийн сонирхолтой аппликэшнүүдийг татаж, ухаалаг гар утсаа улам ухаалаг болгох боломжтой боллоо.

Аппликэшн гэж юу вэ?

Хүмүүс смарт буюу бидний хэлж заншсанаар ухаалаг гар утсыг өдөр тутмын амьдралдаа түгээмэл хэрэглэж байна. Ухаалаг утасны гол давуу тал болох танин мэдэхүй, чөлөөт цаг, тухайн хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцсэн програм хангамж буюу аппликэшнгүй бол смарт утас зүгээр л энгийн нэг төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл аппликэшн гэдэг нь гар утсыг “ухаалаг” байлгах хамгийн чухал хэрэгсэл билээ.

Samsung Apps-ийн тухай товч

Samsung Apps нь Samsung гар утсанд тусгайлан зориулсан програм хангамжийн сан юм. Samsung корпораци дэлхийд гар утасны борлуулалтаараа тэргүүлж, ухаалаг утасны ид шидийг хэрэглэгчиддээ мэдрүүлэхийн тулд смарт болон энгийн Samsung гар утсанд зориулагдсан авсаархан боловч хүчирхэг, олон төрлийн аппликэшнүүдийг тусгайлан хөгжүүлж баялаг сан бүхий Samsung Apps-ийг бүтээн 2010 оны 6 сард зах зээлд нэвтрүүлсэн. Samsung Apps нь Samsung  гар утас ашигладаг бүх хэрэглэгчдийн хувьд нээлттэй ба төлбөртэй болон төлбөргүй аппликэшнүүдээс татан авч ашиглаж болно.

Монголын хэрэглэгчид ч дэлхийн 121 орны хэрэглэгчдийн нэгэн адил энэхүү мэдээллийн санг өнөөдрөөс ашиглаж эхэлж байна. Эрхэм та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ТЕДИ төвийн 1 давхарт байрлах Samsung гар утасны хэсэгт хүрэлцэн ирээрэй.

Ухаалаг утсаа Samsung Apps-аар чимээрэй!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж