”Битлүүд” зомби болно

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

”Битлүүд” зомби болно

“The Beatles” дөрвөлийн хөгжимчид Алан Голдшерын (Alan Goldsher) "Пол – амьд үхдэл: Британийн зомбийн нэвтрэлт” (Paul Is Undead: The British Zombie Invasion) нэртэй номоор хийсэн киноны баатрууд болно.

Гольдшерын номоор Жон Леннон 1940 онд төрөөд удалгүй зомби болдог. Тэрээр 17 жилийн дараа Пол МакКартнийг зомбижуулж чаддаг гэнэ. Учир нь тэд анх уулзахад Леннон түүний чихнээс хазсан байлаа. Тэр хоёр хамжиж байгаад Жорж Харрисоныг дараа нь бүрэн хэмжээний дөрвөл болохын тулд долдугаар зэргийн нинжа Ринг Старрыг дууддаг.

Удалгүй алдарт дөрвөл зомби Америкийг боолчилж, өсвөрийн охидын дунд “Та нарт хэрэгтэй зүйл бол зөвхөн мөнхийн амьдрал” ("All you need is eternal life") гэсэн уриаг тараадаг ажээ. Зомби битлүүдийн зовлон нь зомбийг намнагч Мик Жаггер ба наймдугаар төвшингийн нинжа Йоко Онотой тааралдсанаар эхэлнэ. Үүнээс гадна тэднээс Zombies хамтлагийн жинхэнэ бус зомби нар өшөө авч эхэлдэг гэнэ. Ийм түүхтэй киног “Double Feature” гэх продюссерын баг хийнэ. Тэнд  Майкл Шемберг (Michael Shamberg) ба Стэйси Шер (Stacey Sher) нар орж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж