Н.Төгсцогт шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.03-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт шөвгийн наймд шалгарлаа

Лондонгийн зуны XXX олимпийн наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 52
кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол
Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дөнгөж сая шөвгийн 16-гийн тулаанаа хийж, Италийн боксчныг яллаа.

Сугалаагаар эхний тойрогт Азербайжаны
тамирчин Элвин Мамишзадатай учраа таарч, 18:11
(4-5, 7-3, 7-3) харьцаатай буулган авсан тэрбээр өнөөдөр Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2007
оны дэлхийн аваргын хүрэл, Европын аваргын хошой хүрэл медальт, Италийн тамирчин Винчензо Пикардиг 17-16 (4-6, 6-4, 7-6 ) харьцаатай ялснаар шөвгийн наймд шалгарч байгаа юм.

Одоо тэрбээр орон нутгийн цагаар наймдугаар сарын 7-нд 20.45 буюу Монголын цагаар 8-ны шөнө 03.45 цагт хүрэл медалийн төлөө Узбекистаны Ясурбек Латиповтой тоглох юм. Одоо 21.45 цагт ОУХМ Б.Түвшинбат 69 кг-ын жинд Францын боксчин Алексис Вастинтай тулалдана.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж