Нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт оруулав

Хуучирсан мэдээ: 2012.08.04-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт оруулав

Нийслэлийн Авто замын газраас гаргасан шийдвэрийн дагуу Байгалийн түүхийн музейн өмнөх уулзварыг урьд шөнөөс эхлэн хааж, авто замыг өргөтгөх шинэчлэх ажил эхлүүлээд байгаа. Тиймээс дээрх уулзвараар нэвтэрдэг байсан нэр бүхий 11 автобусны чиглэлд дараах өөрчлөлт оруулжээ. Энэхүү шинээр гаргасан маршрутыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид наймдугаар сарын 13-н хүртэл мөрдөх юм байна. Үүнд  М:5 “Баянхошуу-МУБИС”, М:8“Яармаг-МУБИС”, М:11“Нисэх-МУБИС”, М:55 “Баянмонгол хороолол-Бага тойруу”, М:35 “Улаанхуаран – Тэнгис к/т – Мах импекс”, ХО:“Налайх-10 шар байр-Вокзал” чиглэлүүдийн автобуснууд зүүнээс баруун чиглэлд МУИС зогсоолоос Их сургуулийн болон Бага тойруугийн гудамжаар дамжин “Зоос гоёл”компанийн уулзварт хүрч үндсэн чиглэлд орж явна.

М:6а “Өнөр хороолол-Халдвартын эмнэлэг” М:10 “Сансар хороолол-3,4-р хороолол”, М:15 “Баруун салаа- МУИС -БЗД-ийн 6-р хороо”, М:21 “Халдвартын эмнэлэг- 3,4-р хороолол”, М:26 “СХД-ийн 26-р хороо -Их наран – МУБИС”, М:35 “Улаанхуаран-Тэнгис к/т-Мах импекс” чиглэлүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй автобуснууд баруунаас зүүн чиглэлд явахдаа “Зоос гоёл”компанийн уулзвараас Бага тойруугийн гудамжаар дамжин явж МУИС-ийн уулзвар хүрч үндсэн чиглэлээр явж буй юм байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж