Эмэгтэй гишүүд бүлгийн дүрмээ боловсруулж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.05-нд нийтлэгдсэн

Эмэгтэй гишүүд бүлгийн дүрмээ боловсруулж байна

УИХ-ын эмэгтэй гишүүд нам харгалзалгүй хамтран бүлэг байгуулан, ажиллаж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн бүлгийн даргаар эрхэм гишүүн Л.Эрдэнэчимэг сонгогдоод буй. Тэгвэл эмэгтэй гишүүдийн бүлэг дүрэмтэй ажиллах юм байна. Тэд дүрмийн төслөө боловсруулан, есөн гишүүн тус бүрээсээ санал авах ажлаа эхэлжээ. Ирэх долоо хоногт төсөл бэлэн болох аж. Эх, хүүхдийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, боловсрол, эрүүл мэнд, амаржих газруудын асуудал зэрэгт голлон анхаарахаар тэд дүрмийн төсөлдөө тусгажээ.

                               Д. ОЮУН
.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж