АН, МАН байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.08.06-нд нийтлэгдсэн

АН, МАН байр сууриа илэрхийлэх хэрэгтэй гэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөрвөн үндсэн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эхнийх нь УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт ТЕГ-аас цагдаа, хүчний байгууллагын ажилтнуудын өөдөөс салаавч гаргасан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа тухай байв. Үндэсний аюулгүй байдлыг хариуцах ёстой ТЕГ шийм шийдвэр гаргасанд тэрбээр гайхаж буйгаа илэрхийллээ.

Хоёрдугаарт, өнгөрөгч долоо хоногийн дундуур МАХН-ын дарга Н.Энхбаярт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон нь санаатай гүтгэлэг хэмээн хардаж байгаагаа эрхэм гишүүн О.Баасанхүү хэлсэн юм. Тэрбээр мөн Н.Энхбаяртай холбоотойгоор японоос авсан гэх албан бичгийн талаарх мэдээллийг ил болгох хэрэгтэй гэв. Түүнчлэн АН, МАН аль аль нь Н.Энхбаярын шүүх хурлын талаар байр сууриа илэрхийлэх ёстой гэлээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж