“Маск” зургаан жилийн ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.07-нд нийтлэгдсэн

“Маск” зургаан жилийн ойгоо тэмдэглэнэ

Хошин урлагийн “акул”-уудын нэг болох “Маск” продакшн энэ жил зургаан нас хүрнэ. Тус продакшныхан ойн хүрээнд олон ажил төлөвлөсөн бөгөөд ирэх намраас үзэгчдэд ойн бэлгээ задалж эхлэх гэнэ. Энэ зун тэд хамтлагаараа хилийн чанадыг зорин, гадаадад, ажиллаж, амьдарч буй монголчууддаа уран бүтээлээ толилуулаад ирсэн билээ. Харин тун удахгүй зургаан жилийн ойдоо зориулсан гэнэтийн бэлгүүдээрээ сюрприз барихаар зэхээд байгаа гэнэ шүү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж